2009-08-14 12:21:02
Үлэмжийн чанар V Ноён хутагт Данзанравжаа
/энэ дууны шүлэг Өмнөговь аймгийн Ханбогд сумын ойролцоо орших дэлхийн энергийн төв гэж нэрлэгдэх Дэмчогийн хийдийн үүдэнд байдаг өндөр чулуун дээр бичээстэй байдаг билээ/
Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнт царайг чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг булаанам зээ

1. 'Л' үсгийг мартсан байж болох талтай
2. Эр үгэнд эм үгийн 'Г' бичсэнд их л гайхаад байгаамда
энэ чулуун дээр яавч буруу бичмээргүй л юмдаа Тэхдээ л яалтачгүй л надад буруу харагдаад байгаан. яагаад ингэж бичигдсэн юм болдооо ??


Сэтгэгдэлүүд:
лагшин гэдэг үгийг монгол бичгээр 2 янзаар бичдэг.
1. лагшин буюу эм үгийн Г-тэй бичнэ /ш-ийн дараа и орж байгаа тул ш үсэг дусалгүй/
2. лагшан гэж буюу эр үгийн Г бичээд араас нь ш үсэг а үсэгтэй хамт бичигддэг /энэ удаад ш үсэг дусалтай бичигдэнэ/
Л үсэг мартсаныг мэдэж байнаа...
Г үсэг урдаа дусалгүй эр үгийн 2 шүд Г байх ёстой байсан байхгүй юу агшин гэдэг монгол үгийн эхний үсэг дээр Л цацал нэмэхэд лагшин гэдэг үг гарах ёстой биздээ ?
Сэтгэгдэл үлдээх: