2009-06-24 10:22:26

Би түүний сүүлчийн гуниг
Бишгүүрийн хөг мэт сүүлчийн дурлал
Бишүүрхээд буцсан хайр болоод хагацал
Биелээгүй мөрөөдлийн эхний цэг
Би түүний хавар болоод намар
Бичиглэж үлдээсэн төгс бус сонат
Бусдын өмнө өөртэйгээ хамт шатаасан
Булаахыг хүсээгуй гэрэл гэгээ нь
Би түүний үнэ цэнэ, хэмжүүр
Бийрийн үзүүрт тороогүй ихэмсэг зан
Өөрөөсөө харамлахдаа олны хөлд гээсэн
Өдлөөгуй шувуухай өмчлөөгүй сэтгэл нь
Би түүний . . .
Хаяж чадаагүй, авч бас болоогүй
Хамгийн сайхан зовлон /эмүжин эгээ үнэхээр сайхан хэлждээ/



Сэтгэгдэлүүд:
ӨӨРИЙНХ ЧИНЬ Л ЮМ БОДООЛ УНШААД СУУЛАА ХЭХЭ
Сэтгэгдэл үлдээх: