Би хундага

Халуун амьсгалаар төөнөхгүй л бол
Хагарчихаж мэдэх
Хачин эмзэг
Гэрэлтсэн хундага би ..
Харанхуйл сараар дүүрэн байдаг
Хамгийн хүйтэнд ч нараар дүүрэн байдаг
Хаанаасаа ч зүрх нь нэвт гэрэлтсэн
Хачин тунгалаг жингэнэсэн хундага ..


Чиний уруулыг өдөржин хүлээн
Чимээгүйхэн нэг хөл дээрээ зогсдог
Гар чинь хүрмэгц гал шиг асдаг
Галзуу улаан дарс дотор нь шуугидаг
Дулаан үгээ шивнэхгүй л бол
Дундарчихаж мэдэх
Дуулах уйлах дуртай
би хундага

Шалиг өвөө

Хүн нээрээ өтөлж чадахгүй байн гэж бас байнаа байна.. Манай өрөөнд 2 тэтгэврийн хөгшин ажилдын. яагаад ч ажлуулаад байдын бүү мэд. нэг нь уймраа нь дэндсэн бүүр орон гаран цондгор доктор, нөгөө нь би тэгээд эмээ сонирхох юмуу гэсэн өдөржин по сайтаар тэнэдэг майга хөгшин ёооё шал дургүй хүрэхийн.. ичкү  хүүхэн дагуулчаад хамт олны үйл ажиллагаан дээр ичкү ирж байгаамдаа. дандаа бүсэлхийнээс доогуур яриатай. энд өчнөөн залуус байхад тэр 2 л хоорондоо хрр хррр гэж хөхрөлдөөл тийм юм яриал суухын эрийг нас дардаг авч эрийн шалигийг нас дардгүйн шиг байнадөө хажууд нь байсаар мань мэт мангар бацаануудын чих алт боллоо. яасан нас намбагүйн гэхээр ер тоосон шинжгүй шүү ээ бурхан минь яадаг шалиг хорвоо вэ.

Би хурдан нөхөрт гармаарина

Утас дугараад ..өнөөх 10 шахуу жил араас гүйгээд байдаг ядаргаа залгажийн..овоо урт хугацаанд нүд чих 2с хол байсан бас яагаад гараад ирвээ..тэр одоо уйддаггүй юмуу залхдаггүй юмуу.. азаартсандаа танихгүй байна хэн бэ л гэсэн нэрээ хэлээд мэнд ус мэджийн.. мэнд ээ мэнд нэг иймэрхүү ..утсаа хурдан таслаасай улаан цайм тасалж чадкү таслахыг нь хүлээв.. би хурдан нэг сайхан залуутай хуримаа хиймээрина, нөхөрт гармааринаа хэнч нааг олохгүй тийм газарт очоод жаргаж үхмээринаа..

Энэ зургийг л гэртээ тавьмаар байна
Gustav Klimt's "The Kiss" Нээх гоё сэтгэл татам зураг шүү. Гэрийнхээ хаа нэг хананд тавьчихмаар... унталгын өрөөнд ч юмуу коридорт ч юмуу нэг тиймэрхүү газар
"Энэ зургийг л гэртээ тавьмаар байна" цааш унших »
Бүсгүй хүн болж төрөх сайхаан

Бүсгүй хүн болж төрөх сайхаан сайхан. Харц хуйлруулж хайр татаал гсн хэхэ. :P Ганцхаан зовлон байнаа өндөр өсгийт өмсчихөөр хөл өвдөөд явахын биш ... ямар догололтой нь биш Гоо сайхны төлөө энэ зэргийн золиос байнаа гэж гүрийсээр байтал нэг л биш ээ ..ёооё хөл Үүрээд явах хүн байхгүй л байхдаа :P

Неро муу өөдгүй гар

Өнөөдөр неро д итгэл буурлаа. Уг нь их боломжийн софт гэж боддог байсын тэгсэн двд видео бичигч нь ерөөсө болсонгүйдээ мжл д хулхи софт ашиглагдахынх байх л даа. сүүлийн 4 цагийн турш зөвхөн ганц двд бичих гэж ухандлаа.. энгийн коюертэр софт р бичихээр болж байгаа ч уншуулахаар цэсний сонголттой бичигдээд болдын биш. нээх тэнэг 15сек н реклам явуулах гэж манаад сууж байлтай биш. юуны тулд инженер билээ гэсэн хаха. одоо л нэг смайл болж байнадаа.. тун боломжийн софт оллоо галзуу юма. Ийзи сд рековери гээд софт үнэн таалагджийн шүү

 

 

Эм хүнгүй орчлонд амьдармаар байна

Ёооё шит гэж эм хүнгүй орчлонд амьдармаар санагджийн найз охинтойгоо зөрөлдөөд ёстой буу байвал гаргаж ирээд буудчихмаар, вампир байсан бол цусы нь сорчмоор л санагдлаа.. ядаргаатай тамтай амар заяа үзүүлэхгүй олон үгтэй чихнээс хонх уяастай ёооё яаг дэлбэрэхнээ үнэн ядаргаа юмаа

Байж л байг, тэр залуу намайг хараад

 

Байж л байг, тэр залуу намайг хараад
Бахархаад бас дурлалдаа шатаад байж л байг.
Бахдаад бахардаад байж л байг.
Байж л байг, тэр залуу намайг хараад
Хөдөлгөөн бүрийг минь нүд цавчилгүй ширтээд байж л байг.
Хүссэн бүхнээ тэрхэн зуур авч болдоггүйг мэдэж аваг.
Үнэн төрхийг чинь танитлаа би чамайг зовооё.
Үүрд биш ч гэлээ, байж л бай тэгээд намайг хараад.
Бал амтагдсан уруулыг минь хүсээд байж л бай залуу минь
Бахим чанга гар, сайхан төрхийг чинь би харж л байна
Ухаан бодлоо алдталаа намайг хар, хүс
Оргилсон сэтгэл, зүрх чинь тэсэртэл би чамайг зовооё.
Эгшиг даган нахилзах бэлхүүсэнд минь шунаж байна, би мэдэж байна
Эр хүн гэдгээ надад харуулах гэж хичээж байгааг чинь би үнэлж байна
Үнэр тансаг сүрчигэнд минь чи галзуурч байна, надад таатай
Үүр шөнөөр унтаж чадахгүй чи намайг бодож байна, би баясаж байна.
Эрвээхэй адил намайг тойрон чи эргэлдэж байна, тиймээ, би сарнай
Эргэцүүлж бодоод хариултыг нь олохгүй чи цөхөрч байна, тиймээ, би асуулт
Элдэв янзын арван гурван мэхийг чи сэдэж байна, би баярлаж байна
Энэ шөнийг л чи тэвчвэл би чинийх, чи мэдэж байна, би ичиж байна.
Зугтаад гүйгээд л баймаар санагдах юм
Зуурч болов гэхдээ чамайг хүлээмээр бас бодогдох юм

Тэвчээрийг чинь үнэлэн, тэвэрт чинь очдог ч юмуу больдог ч юмуу...  хэхэ /Б.Гүнбилэг/

 

(Нийт: 268)